ЗАВХАН: Таримал тэжээлийн ургацын хэмжээ нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай /МОНЦАМЭ/. Тус
аймагт энэ жил хураан авсан таримал тэжээл өмнөх оны мөн үеэс 18.4
хувиар өслөө.
Ургац хураалтын явцын мэдээгээр аймгийн хэмжээнд 1259.1 тонн хадлан бэлтгэж, 52.0 тонн төмс, 62.9 тонн хүнсний ногоо, 45.0 тонн таримал тэжээл хураан аваад байна.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад төмс 6.1 тонн буюу 10.5 хувиар, хүнсний ногоо 14.0 тонн буюу 18.2 хувиар буурсан байна. Харин бэлтгэсэн
хадлан 181.9 тонн буюу 12.6 хувиар буурч, таримал тэжээл 7.0 тонн буюу 18.4 хувиар өссөн байна.
Аймгийн хэмжээнд
ургац хураалт бүрэн дуусаагүй байна гэж Завхан аймгийн Статистикийн хэлтсээс
мэдээлэв.