Ушучин Н.Бямбадорж шагналт V байрт шалгарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-09-27 10:27:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн таван Азийн наадамд тасралтгүй оролцож буй ушугийнхан энэ удаагийн "Ханжөү 2022"-д хоёр тамирчинтай оролцож байна.

 

Ушугийн санда бокс буюу тулааны төрлөөр 60 кг-д Б.Мэндбаяр, 75 кг-д Н.Бямбадорж нар эх орноо төлөөлөн өрсөлдлөө.

Спортын мастер Н.Бямбадорж Киргизын тулаанч Темирлан Аманкуловтой хүрэл медалийн төлөө тулалдаж, шагналт V байрт орсон байна.

 

Ер нь Монголын ушучид Азийн наадмаас медаль хүртэж байсан түүхтэй. Анх Ө.Саруул-Од, Б.Батжаргал нар Дохагийн Азийн наадмаас хүрэл медаль хүртэж байсан юм.

 

Холбоотой мэдээ