Ханжөү-2022: Хятадын хамгийн залуу алтан медальтан тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
odondarjaa@montsame.gov.mn
2023-09-28 14:32:31

ХАНЖӨҮ. /CNN/. Лхагва гарагт болсон Азийн наадмын эмэгтэйчүүдийн скейтбордын тэмцээнд Хятадын тамирчин, 13 настай Цуи Ченши түрүүлж, тус улсын хамгийн залуу алтан медальтан боллоо.


Энэ тэмцээнд БНХАУ-ын 18 настай Зенг Вэнхуй мөнгө, Японы 16 настай Ито Мию хүрэл медаль хүртжээ.


Хятадын хэвлэлд бичсэнээр, Цуи анх гурван настайдаа дугуйт тэшүүрээр гулгаж сурсан бөгөөд гурван жилийн өмнөөс скейтбордоор хичээллэж эхэлжээ.


Тэрбээр нэг жилийн дотор төрөлх Шаньдун мужийн мэргэжлийн түвшний тэмцээнд оролцож шагналын тавцанд гарч байв.



Скейтбординг нь анх 2014 онд Индонезийн Жакартад болсон Азийн наадмын албан ёсны төрөл болж,  2020 оны Токиогийн Олимпийн наадмын хөтөлбөрт багтсан юм.


Эрэгтэйчүүдийн скейтбордын төрөлд өсвөр насныхан буюу 20-иод насны тамирчид давамгайлах хандлагатай байдаг бол эмэгтэйчүүдийн скейтбординг улам залуужиж байна.


Өнгөрсөн есдүгээр сард Цуи 2024 оны Парисын Олимпын наадмын эрх олгох WST Lausanne Street тэмцээний финалд шалгарч, Токио-2020 Олимпын хүрэл медальт Накаяама Фунагаас илүү оноо авч байв.

 


Холбоотой мэдээ