Чөлөөтийн шигшээ баг Ханжөүг зорилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-09-29 16:18:01

Улаанбаатар, есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/.  Монголын чөлөөт бөхийн шигшээ баг Азийн наадамд оролцоход бэлэн болж, өнөөдөр Ханжөүг зорилоо.

 

Чөлөөтийн шигшээ багийн шигшмэл эрэгтэй 6, эмэгтэй 6 нийт 12 тамирчин таван дасгалжуулагчийн хамт Азийн ХIX Наадмын дэвжээнээ хүч үзэх юм.

 

Чөлөөт бөхийн тэмцээн 10 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд явагдана.

 

Манай чөлөөтийнхөн 1974 оноос хойш 11 удаа тивийн олимпод өрсөлдөхдөө 12 алт, 18 мөнгө, 29 хүрэл нийт 59 медаль хүртсэн түүхтэй. 

Холбоотой мэдээ