“Барселона” клубийг авлигын хэрэгт албан ёсоор буруутгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2023-09-29 16:52:05

БАРСЕЛОНА, 2023 оны есдүгээр сарын 29 /The Telegraph/. Испанийн хөл бөмбөгийн холбооны шүүгчдийн техникийн хорооны дэд ерөнхийлөгч асан Хосе Мария Анрикес Негрейра хээл хахууль авсан гэх хэрэгт “Барселона” клубийг пүрэв гарагт албан ёсоор буруутгалаа. 


Барселона хотын шүүх "Барселона"-гийн хоёр ерөнхийлөгч асан болон уг клубийн эсрэг Прокурорын газраас гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхээр хүлээн авсан тухай хэвлэлүүд гуравдугаар сарын 15-нд мэдээлсэн юм. 


"Хэрэв тэд буруутай нь тогтоогдвол 3-6 жилийн хорих ялаар шийтгүүлэх бол “Барселона” клубийн мэргэжлийн хөл бөмбөгийн үйл ажиллагааг түдгэлзүүлж, улмаар 124 жилийн түүхтэй тус клуб дампуурахад хүрч болзошгүй" гэж The Telegraph сонинд бичжээ. 


Хэвлэлүүдэд мэдээлснээр, 2001-2018 оны хооронд Негрейра “Барселона” клубт шүүгчдийн ажилтай холбоотой  зөвлөгөө өгснийхөө төлөө ойролцоогоор 7 сая евро авчээ. “Барселона” баг улсын аварга шалгаруулах тэмцээн эсвэл Испанийн цомын тоглолтод оролцох бүрд Негрейрагийн компаниас тус клубийн байр руу дугтуйтай зүйл илгээдэг байжээ. Дугтуй дотор дараагийн тоглолтыг шүүх шүүгчийн талаарх мэдээлэл, дүрс бичлэгийг хийдэг байв.   





Холбоотой мэдээ