Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-10-06 16:38:19

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг энэ сарын 6-нд хүлээн авч уулзав.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд Шэнь Миньжюанийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИЖБ-ээ өргөн барьж, үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргээд, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд Элчин сайд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлэв.


Элчин сайд Шэнь Миньжюань Монгол Улсад томилогдон ирж ажиллаж байгаадаа туйлын баяртай байгаагаа илэрхийлж, цаашид хоёр улсын төр, засгийн тэргүүн нарын хүрсэн тохиролцоог хэрэгжүүлж, хоёр талын харилцааг шинэ шатант гаргахын төлөө идэвхтэй ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв.


Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа бүхий л салбарт эрчимтэй өргөжин хөгжиж буй баяртай байгааг талууд илэрхийлээд, ойрын хугацаанд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээ болон хоёр талын бодит хамтын ажиллагааг идэвхжүүлэх өргөн хүрээтнй асуудлаар санал солилцов.




Холбоотой мэдээ