Итали Улсын Дэлхийн ЭКСПО 2030-ийн асуудал хариуцсан тусгай Элчин сайд Р.Орландиг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-10-10 10:37:30

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Итали Улсын Дэлхийн ЭКСПО 2030-ийн асуудал хариуцсан тусгай Элчин сайд Р.Орландиг энэ сарын 9-нд хүлээн авч уулзав.


Италийн төлөөлөгчид тус улсын Ром хот Дэлхийн ЭКСПО 2030-г зохион байгуулах хотын эрхийн төлөө нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байгаатай холбогдуулан түүний ач холбогдлын талаар дэлгэрэнгүй танилцуулав. Талууд мөн хоёр улсын харилцаа, тэр дундаа ноос, ноолууран бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх чиглэлээрх хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.


Дэлхийн ЭКСПО 2030-г зохион байгуулах хотын эрхийн төлөө Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хот, Итали Улсын Ром хот болон Саудын Араб Улсын Эр-Рияд хот өрсөлдөж байгаа бөгөөд сонгууль ирэх 11 дүгээр сард Парис хотноо болох юм.


 


 

Холбоотой мэдээ