ДАРХАН-УУЛ: Ажлын амжилтаараа тэргүүлсэн ЕБС,СӨББ-уудыг алдаршууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-10-10 13:39:19

Дархан, 2023 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Аймгийн БШУГ-аас Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь өдрийг энэ сарын 6-ны өдөр тэмдэглэсэн. Баярын хурлын үеэр 2022-2023 оны ажлын амжилтаараа шалгарсан сургууль, цэцэрлэгийн хамт олныг алдаршуулж батламж гардууллаа.


Тодруулбал, сургуулийн менежмент, байгууллага хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний хэрэгжилт, байгууллагын болон багшийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн, сургалтын байгууллагын менежментийг сайжруулах жилийн ажлын амжилтаараа ЕБС-иудаас Х.Баярбилэг захиралтай Од цогцолбор сургууль, СӨББ-аас Ц.Энхжаргал эрхлэгчтэй 7 дугаар цэцэрлэгийн хамт олон шалгарсан байна.




Шилдэг мэргэжлийн хөгжлийн бүлгээр байгууллагын менежментийг оновчтой тодорхойлж, сургуульд болон суралцахуйд суурилсан мэргэжлийн хөгжлийн бүлгийн үйл ажиллагаагаар хүний нөөц, оюуны хөгжлийн чадамжийг дээшлүүлэн багшийн хөгжлийг дэмжиж, түүчээлсэн Н.Майцэцэг захиралтай 18 дугаар сургууль, Ж.Батзаяа эрхлэгчтэй 27 дугаар цэцэрлэг шалгарч батламжаа гардан авсан байна.




Дархан-Уул аймаг энэ оныг хүүхэд хамгааллын жил болгон зарласан. Энэ хүрээнд хүүхдийн хөгжлийг байгууллага бүр дэмжин, эрх үүргийг шат шатандаа ханган ажиллах үүрэг болгосон юм. Тэгвэл “Хүүхдийн хөгжлийг дэмжигч шилдэг байгууллага-аар хүүхдийн эрх, хөгжил хамгааллыг эрхэмлэн дээдэлж, хүүхэд хамгааллын жилийн хүрээнд оновчтой бүтээлч ажлуудыг санаачлан үр дүнтэй зохион байгуулж, тэгш хамран сургалтаар хүүхдийн оролцоог дэмжин, сурлагын ахиц амжилтаараа тэргүүлж ажилласан Б.Батбаяр захиралтай Шарын гол сумын хоёрдугаар сургуульД.Гэрэлт-Од эрхлэгчтэй Дархан сумын дөрөвдүгээр цэцэрлэг шалгарсан байна.




Цахим сургалтыг хэрэгжүүлэгч шилдэг байгууллагаар цахим удирдлагын системийн хэрэглээ, цахим сургалтын орчин бүрдүүлж, технологийн ололтыг үр дүнтэй нэвтрүүлж, туршлагаа түгээн дэлгэрүүлсэн амжилтаараа аймагтаа манлайлан шинэчлэлийг хэрэгжүүлэгч байгууллагаар Ш.Ядамсүрэн захиралтай 15 дугаар сургууль тодорчээ.




Байгууллагын болон харилцааны ёс зүйг эрхэмлэн, багш ажилтан, суралцагчид, эцэг эх олон нийтэд сэтгэл зүйн эерэг орчин бүрдүүлж, хүнлэг энэрэнгүй үзэл, харилцааны ёс зүйг дээдлэн ажилласан З.Батхишиг эрхлэгчтэй 12 дугаар цэцэрлэгийн хамт олон Сургалтын ээлтэй орчин бүрдүүлсэн шилдэг байгууллага”-аар шалгарч, төрийн өмчийн СӨББ-уудаа манлайлжээ.




Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар суралцагчдад ээлтэй сургалтын шинэлэг таатай орчин бүрдүүлж, хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн, бүтээлч санаачилгатай ажилласан А.Нарантуяа захиралтай “Оюуны-Ирээдүй цогцолбор, П.Амаржаргал эрхлэгчтэй “Жаргалант Өсөх-ирээдүй” цэцэрлэг тус тус шалгарчээ.



 


 

Холбоотой мэдээ