АРХАНГАЙ: Нийгмийн даатгалын сангийн зарлага 86.5 тэрбум төгрөг болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-10-24 17:04:50

Эрдэнэбулган, 2023 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд нийгмийн даатгалын сангийн орлого 2023 оны 9 дүгээр сард 88.4 тэрбум төгрөг, зарлага 86.5 тэрбум төгрөг болжээ.


Энэ нь өмнөх оны мөн үеэс орлого 10.3 (13.1%) тэрбум төгрөгөөр, зарлага 11.8 (9.1%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.  


Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 10.3 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 11.9 хувиар, тэтгэмжийн даатгалын орлого 35.0 хувиар, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 25.2 хувиар, ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 16.2 хувиар, ҮОМШӨ-ний даатгалын сангийн орлого 23.3 хувиар тус тус өсжээ.


Нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оны мөн үеэс 11.8 хувиар өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 10.4 хувиар, тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 36.0 хувиар, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 21.4 хувиар, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 24.8 хувиар, ҮОМШӨ-ний даатгалын сангийн зарлага 21.9 хувиар тус тус өссөн байна.


Тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэрт давхардсан тоогоор 15.9 мянган хүнд 75.3 тэрбум төгрөг, тэтгэмжийн даатгалын сангаас бүх төрлийн тэтгэмжид 2105 хүнд 2.9 тэрбум төгрөгийг олгосон байна.


Нийгмийн халамжийн сангаас олгосон мөнгөний 69.9 хувийг хүүхдийн мөнгөн тэтгэмжид, 12.1 хувийг халамжийн тэтгэврээр, 2.6 хувийг алдарт эхийн одонгийн мөнгөн тусламжид, 7.4 хувийг нийгмийн халамжийн тэтгэмжид, 4.4 хувийг цалинтай ээж болон олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжид, 3.5 хувийг бусад хөнгөлөлт, тэтгэмжид зарцуулсан байна.  


2023 оны 9 дүгээр сард нийгмийн халамжийн сан болон хүний хөгжил сангаас давхардсан тоогоор 66.5 мянган хүнд 44.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, тусламж, үйлчилгээ, тэтгэмж олгосон байна. 

Холбоотой мэдээ