Бясааны устгал хийхээр Лондон хотын төв номын санг түр хаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
odondarjaa@montsame.gov.mn
2023-11-02 15:15:50

ЛОНДОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 2 /ВВС/. Лондоны баруун хэсэгт орших “Ealing Library” төв номын санг бясааны устгал хийхийн тулд түр хаажээ.


Номын сангийн зөвлөлөөс мэдээлснээр, Ealing номын сангийн тавилгуудад бясаа үүрлэсэн байсныг илрүүлсний дараа даваа гарагт хаасан байна.


"Хэдийгээр энэ шавжийг олон нийтэд аюулгүй гэж үзсэн ч номын сангийн ажилтнууд, уншигчдыг тавгүйтүүлэхгүй байх үүднээс түр хаасан бөгөөд шавж устгал хийсний дараа пүрэв гарагт нээнэ" гэж тус зөвлөл мэдэгджээ.


Парис хотын бясааны дуулианы дараа Лондонд энэ шавж тархаад буй үеэр энэ явдал болж байна. Парис хотын сургууль, галт тэрэг, эмнэлэг, кино театртуудад бясаа үүрлээд байгаа тухай өмнө нь мэдээлж байв. 


Өнгөрсөн сард Лондон хотын дарга Садик Хан “Tube галт тэргийг өдөр бүр халдваргүйжүүлж бясааны дэгдлээс урьдчилан сэргийлэхийн тулд бүх арга хэмжээг авч байна” гэж мэдэгдэж байв.


Номын сангийн зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “шавж устгал бүрэн дууссаны дараа номын санг нээнэ. Хэрэглэх химийн бодис нь бүх насны хүмүүст аюулгүй” гэжээ.



Холбоотой мэдээ