ДОРНОД: Онон мөрний Зүрхэн арал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-11-06 15:05:22

Чойбалсан, 2023 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт, Онон голын савд орших Зүрхэн арал хэмээх өвөрмөц тогтоц бүхий газар.


Ульхан уулыг ороож урссан энэ үзэсгэлэнт тохойг Ононгийн таваа салаа хэмээн нэрлэдэг. Их мөрний салаалсан хэсэг нь дундаа зүрхэн хэлбэртэй арал үүсгэсэн нь хүн бүхний нүд, сэтгэлийг булаадаг.


Наад талаасаа шууд харагдахгүй учир голын цаанаас буюу Ульхан майхан хайрхнаас тольдох боломжтой байгалийн гайхамшигт тогтоц юм.

Энэхүү Онон голын таван салаа, Зүрхэн арлыг Дорнод аймгийн есөн гайхамшигт багтаажээ.  


Холбоотой мэдээ