СЭЛЭНГЭ: “Нээлттэй Сэлэнгэ” үйл ажиллагаа Улаанбаатар хотноо эхэллээ
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар,
2023 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. “Нээлттэй Сэлэнгэ” үйл ажиллагаа Улаанбаатар
хотноо өнөөдөр эхэллээ.
Энэхүү арга
хэмжээ нь "Сэлэнгийн ирээдүй-тогтвортой ногоон хөгжил" сэдвээр төр,
хувийн хэвшлийн уулзалт хэлэлцүүлгээр эхэллээ.
Хэлэлцүүлэгт
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, 17 сумын Засаг
дарга, ИТХ-ын төлөөлөгчид, Сэлэнгэ аймгийн нутгийн зөвлөл, аж ахуйн нэгжүүдийн
төлөөллүүд оролцож байна.
“Нээлттэй
Сэлэнгэ” арга хэмжээний хүрээнд 11 дүгээр сарын 16-ны өдөр “Сэлэнгэ аймгийн
өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” нэгдсэн хуралдаан болох юм.
Мөн “Сэлэнгэ
аймгийн тогтвортой хөгжил”, “Бизнесийн
орчин, ногоон ажлын байр” зэрэг салбар хуралдаанууд
болно.
Мөн энэ
17, 18-ны өдрүүдэд:
-Сэлэнгэ аймгийн брэнд бүтээгдэхүүний
үзэсгэлэн худалдаа
-Хөрөнгө
оруулалт, бүтээн байгуулалтын салбарын танилцуулга
-Уул
уурхай, Аялал жуулчлалын салбарын танилцуулга
-Сумд,
агентлагуудын үйл ажиллагааны танилцуулга
-Сэлэнгэ
сайхан нутаг гэрэл зургийн үзэсгэлэн
-Урлагийн
тоглолт
-Улс аймгийн цолтой 128 хүчит бөхийн барилдаан тус тус зохион байгуулах юм байна.