Хурлын дарга газар зохион байгуулалтын ажилтай танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-09-22 10:39:40

Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан ажлын хэсэг аймгийн Газрын Харилцаа Барилга Хот Байгуулалтын Газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр   аймгийн газар зохион байгуулалтын 2016 оны төлөвлөгөөний биелэлт, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөлтийн талаар мэдээлэл сонслоо.

Тус газраас энэ онд Газар Зохион Байгуулалтын 2016 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 5 удаа газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтын дагуу зохион байгуулж, нийт 9 байршилд 26.88 га газрын төслийг шалгаруулсан байна.

Ажлын хэсэг газар зохион байгуулалт, хот байгуулалтын асуудлаар цаашид авах арга хэмжээний талаар үүрэг чиглэл өглөө.

Энэ үйл ажиллагаанд оролцсон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид санал бодлоо илэрхийлж, зөвлөмж өгөв.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ