Улаанбаатарт 1-3 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2015-10-07 08:19:24

 Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно.

Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зүүн зүгийн нутаг, говийн нутгийн зүүн хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 7-12 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хүйтэрч 1-3 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус хүйтэн, харьцангуй чийг 96 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд