ДОРНОГОВЬ: 679.1 тонн ургац хураан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-11-21 11:17:06

Сайншанд, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/.  Дорноговь аймгийн газар тариалан эрхлэгчид энэ онд 174.6 га талбайд хүнсний ногооны тариалалт хийсэн. Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 679.1 тонн ургац хураан авчээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд тариалан эрхлэгчдийг дэмжих зорилгоор улсын төсвийн хоёр тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Шинэ хөдөө”  төслийг хэрэгжүүлснээр тариалан эрхлэгчдийн тоо энэ онд 128-аар өсч, хамгаалагдсан хөрсний тариалалт 19200 м2-аар нэмэгдсэн байна. Мөн тариалсан талбайн хэмжээ 37.1 хувиар өссөн хэмээн аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ