Ази, Номхон далайн орнуудын хувьцааны ханш унажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-11-27 17:37:03

ВАШИНГТОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 27 /CNBC/. Даваа гарагт үл хөдлөх хөрөнгийн фирмүүдийн бууралтаас шалтгаалан Хятадын хөрөнгийн зах зээл унасны дараа Ази, Номхон далайн орнуудын хувьцааны ханш унажээХарин Япон улсын үйлчилгээний салбарын инфляц сүүлийн 45 сарын дээд хэмжээнд хүрсэн байна. 


Тоон үзүүлэлтүүдээс харахад, Японы үйлдвэрлэгчийн үнийн индекс /PPI/ 10 дугаар сард 2.3 хувиар өссөнөөр 2020 оны нэгдүгээрр сараас хойших хамгийн дээд түвшинд хүрчээ. Энэ нь өмнөх сарын үзүүлэлтээс 2 хувиар өссөн үзүүлэлт юм.


Даваа гарагт Хятадын аж үйлдвэрийн ашиг 11 дүгээр сард үргэлжлэн буурсан боловч сүүлийн нэг жилийн хугацаан дахь хамгийн бага хувиар буурсныг засгийн газраас танилцуулсан тайлан мэдээнд дурджээ. Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай тус улс 11 дүгээр сарын үйлдвэрийн үйл ажиллагааны албан ёсны тоо баримтаа пүрэв гарагт гаргах бол Caixin компанийн судалгаа баасан гарагт гарна.


Австрали улсын хувьд 10 дугаар сарын инфляцын тоо баримтаа лхагва гарагт танилцуулах бөгөөд энэ нь Төв банкны бодлогын алхмуудын илэрхийлэл болно. Энэтхэг улс энэ оны гуравдугаар улирлын Дотоодын нийт бүтээгдэхүүний статистик мэдээллээ пүрэв гаргийн орой танилцуулна.


Хонконгийн Hang Seng индекс 0.12 хувиар буурсан бол Хятадын эх газрын индексүүд буурсан үзүүлэлттэй хаагдаж, CSI 300 индекс 0.74 хувиар унаж, 3.511.94 нэгжид хүрчээ. Мөн Австралид S&P/ASX 200 индекс 0.76 хувиар буурч, 6987.60 нэгжид хүрч хаагдсан байна.


Японы Nikkei 225 индекс мөн 0.53 хувиар буурч, 33,447.67 нэгжид хүрснээр долоодугаар сарын 3-нд 33 жилийн дээд цэгтээ хүрч байсан 33.753.33 нэгжээс доошилжээ. Харин Topix индекс 0.38 хувиар буурч, 2.381.76 нэгжид хүрсэн байна. Өмнөд Солонгосын Kospi индекс бага зэрэг буурч, 2,495.66 нэгжид хүрсэн бол жижиг хувьцаануудын ханшийг харуулдаг Kosdaq индекс 0.58 хувиар буурч 810.25 нэгжид хүрсэн байна.


Баасан гарагт АНУ-ын гол гурван индексийн зарим нь өсөж, зарим нь унажээ. Тодруулбал, Dow индекс 0.33 хувиар, S&P 500 индекс 0.06 хувиар өссөн бол Nasdaq Composite 0.11 хувиар буурсан байна. Түүнчлэн хар баасан гаргийн худалдаа эхэлсэнтэй холбоотойгоор жижиглэн худалдааны томоохон компаниудын хувьцааны ханш бага зэрэг өссөн бөгөөд Walmart, Target-ын ханш тус тус 0.9 ба 0.74 хувиар, харин Amazon-ых 0.02 хувиар өссөн байна.

Холбоотой мэдээ