ХОВД: Инженерийн шугам сүлжээг гурав дахин өргөтгөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-11-28 16:11:31

Жаргалант, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Ховд хотын төв буюу Жаргалант сумын шугам сүлжээнд 1985 оноос хойш өргөтгөл шинэчлэл хийгээгүй юм. 

Тэгвэл 40 орчим жилийн дараа буюу ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн төвийн шугам сүлжээг гурав дахин  өргөтгөн шинэчлэхээр зорьж байна.    

“Хотын ундны цэвэр усны хоёр дахь эх үүсвэр бий болж, цэвэр усны хүчин чадал гурав дахин нэмэгдсэнээр 120 мянган хүн амыг хангах хүчин чадалтай болно. Өөрөөр хэлбэл, өнөөдөр цэвэр усны хүчин чадал 6 мянган м.куб байгаа бол 18 мянган м.куб болж нэмэгдэнэ. Бохирын шугам сүлжээ, бохир цэвэрлэх хүчин чадал бас хоёр дахин нэмэгдэнэ. Дулааны цахилгаан станцын өргөтгөл шинэчлэл хийнэ” гэж албаныхан тооцоолж байгаа аж. 


Нийт 59.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй энэ бүх ажлыг хийснээр Ховд аймаг агаар, хөрсний бохирдолгүй анхны аймаг болох суурь нөхцөл бүрдэнэ гэж УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын цахим хуудсаар мэдээллээ.  

Холбоотой мэдээ