Монгол Улс Хүний эрхийн суурь 8 конвенц, 40 гэрээнд нэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-12-10 16:10:17

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Хүний эрхийн олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Хүний эрхийг олон улсад хүлээн зөвшөөрсөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын баримт бичгийг анх 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейгээс баталсан түүхтэй.


Манай улс 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн орон болсноос хойшхи хугацаанд олон талт, олон улсын 294 гэрээг соёрхон баталсан юм. Тухайлбал, Хүний эрхийн суурь 8 конвенц, тэдгээрийг дагалдах нийт 40 гэрээнд нэгдсэн юм.


Монгол Улс хүний үндсэн эрхийн үзүүлэлтээр 2017 онд дэлхийн 113 орноос 56-д жагсаж байсан бол 2023 он 142 орноос 69-д оров. Харин авлигын индексийн үзүүлэлтээр 2017 онд 113 орноос 70 дугаар байрт эрэмблэгдээд байсан бол 2023 онд дэлхийн 142 орноос 86-д байна.  


Холбоотой мэдээ