ДОРНОГОВЬ: Хөдөө аж ахуйн салбарт туршлага судалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-12-11 12:39:32

Сайншанд, 2023 оны арванхоёрдугаар  сарын 11 /МОНЦАМЭ/.  Дорноговь аймгийн ХХААГ-ын агрономич С.Энх-Амгалан Шизүока мужийн Газар тариалан, ойн аж ахуйн технологийн судалгааны төвд 40 хоногийн дадлага, сургалтад хамрагдлаа.


Тэрбээр Япон Улсын газар тариалангийн салбарт нэвтрүүлж байгаа дэвшилтэт техник, технологи арга туршлагыг судлах, тус улсын хүнсний аюулгүй байдалд анхаарч буй бодлого, хүнсний ногооны салбарт байгаль орчинд ээлтэй технолги нэвтрүүлж, амин дэмтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх арга зүй цаашлаад орон нутгийн газар тариалангийн салбарын хөгжлийг түргэтгэх боломж, сорилт, анхаарах асуудлын талаар онол, арга зүйн тодорхой мэдлэгтэй болжээ.


Мөн Шизуока мужийн бүтээн байгуулалт, соёл, аялал жуулчлалын бүс нутаг зэрэг газарт зочилж, бүс, орон нутгийн хөгжлийн бодит нөхцөл байдалтай танилцаж, харилцан туршлага солилцсон байна. 2011 оноос эхэлсэн Дорноговь аймаг болон Шизуока мужийн найрсаг хамтын ажиллагааны хүрээнд ахлах ангийн сурагч солилцоо, бохир ус цэвэршүүлэх байгууламжийн инженер бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр, албан хаагчдыг урт, богино хугацааны сургалтад хамрyyлах, мэргэшүүлэх сургалт зэрэг олон хөтөлбөрийг талууд зохион байгуулж ирсэн байнаЗөвхөн сурагч солилцооны хөтөлбөрт нийт 210 сурагч, 36 багш хамрагдсан аж.


Холбоотой мэдээ