ХӨВСГӨЛ: Хөвсгөл нуур баринтаглажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-12-15 17:06:38

Мөрөн, 2023 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Хөвсгөл нуурын мөс өнгөрсөн даваа гаргаас эхлэн барьцалдан өнгөрсөн шөнө бүрэн хөлдөж баринтагласан гэдгийг нутгийн иргэд хэлж байна.


Нуурын мөс гүйцэд хөлдөх болоогүй тул иргэдийг зорчихгүй байхыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.

 


Хөвсгөл нуур нь ихэвчлэн өвлийн дунд сарын шинийн 15-наас хойш бүрэн хөлддөг боловч энэ жил хүйтэн байгаа учраас 10 гаруй хоногийн өмнө бүрэн хөлджээ.


Нуурын мөс өвлийн адаг сард 70-80 см орчим зузаантай хөлддөг бөгөөд 120-150 см орчим зузаантай болох үед нь хангалттай хөлдсөн гэж үзэж Мөсний баяр зохион байгуулдаг уламжлалтай ажээ. 

 

Холбоотой мэдээ