ӨНӨӨДӨР: “Сургалт-судалгаа-үйлдвэрлэл” форум болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-12-18 07:00:33

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Арванхоёрдугаар сарын 18-ны даваа гарагт болох зарим үл явдлын тойм:

10.00-18.00 цагт: Төрийн ордонд: УИХ-аас байгуулсан нүүрсний худалдан авалттай холбогдох Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах 2 дахь сонсгол эхэлнэ.

10.00 цагт: УИХ дахь намын бүлгүүд, ажлын хэсгүүд хуралдана.

10.00 цагт: НЗДТГ-ын үүдэнд: Нийслэлийн АН-аас нийслэл хотод үүсээд буй цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 9909-6559.

11.00-15.00 цагт: МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд: “Сургалт-судалгаа-үйлдвэрлэл”-ийн Face to face форум уулзалт болно. Судалгааны лабораториуд хувийн хэвшлийн хамтын ажиллагаа,  инновац бүтээгдэхүүнийг танилцуулна.

18.00 цагт: “Корпорэйт конвеншн” төвд: Спортын оны шилдгүүдэд “Бөртэ чоно 2023” шагнал гардуулах ёслол болно.

-Өнөөдрөөс эхлэн улсын хэмжээнд ЕБС-иудын бага ангийн хичээлийг цахим, зайн хэлбэрт шилжүүлж байна. 

-Нийслэлд автомашин, тээврийн хэрэгслийг тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд зорчуулж эхэллээ. Энэ зохицуулалт 2024 оны 2-р сарын 1-нийг хүртэл үйлчилнэ. 

-Төв аймагт Өв соёлын зөвлөгөөн чуулган болно. 



Холбоотой мэдээ