ХӨВСГӨЛ: Завхан аймгийн 103 өрхийн 61 мянга гаруй толгой мал отроор иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-12-18 11:38:01

Мөрөн, 2023 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/.  Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл сумаас 103 өрхийн 284 малчин, 61213 толгой малтай Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Арбулаг, Бүрэнтогтох, Галт, Их-Уул, Тариалан, Тосонцэнгэл, Төмөрбулаг, Түнэл, Цагаан-Уул, Цэцэрлэг, Чандмань-Өндөр, Рашаант, Эрдэнэбулган суманд оторлож байна.


Отроор ирсэн малчдыг бүртгэж шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг оторлож буй сумын Эрүүл мэндийн төвөөс үзүүлж байна.




Хөвсгөл аймгийн 13 сумаас 513 өрхийн 585 малчин 156908 толгой мал өөрийн аймгийн Алаг-Эрдэнэ, Арбулаг, Бүрэнтогтох, Их-Уул, Тариалан, Тосонцэнгэл, Түнэл, Цагаан-Уул,  Чандмань-Өндөр, Рашаант, Эрдэнэбулган суманд отроор өвөлжиж байна.




Сум бүрд отрын штаб байгуулан отроор яваа малчдыг дайран өнгөрөхөд нь тосон авч, халуун хоол, цайгаар үйлчилж мэдээлэл, зөвлөмжийг өгч байна.


 

Холбоотой мэдээ