40 боодол тамхи устгана

ОРОН НУТАГТ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-07 11:49:47

Баян-Өндөр сум, Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан шалгалтаар гурван газар тамхи зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулж байгаа нь илэрчээ.

Иймд 40 гаруй боодол тамхи хураан авсан гэж Баян-Өндөр сумын Засаг дарга И.Баасанжав мэдээлэв. Уг шалгалтыг  өнгөрсөн долоо хоногт хийсэн байна. 

Гэнэтийн үзлэгт 45 аж ахуйн нэгж хамрагджээ.  Шалгалтаар илэрсэн зөрчил буюу 40 боодол тамхийг устгах гэнэ. Мөн торгуулийн арга хэмжээ авах ажээ. Үүнээс гадна орон сууцны дундах дэлгүүр, ТҮЦ-д тамхи ширхэглэн зардаг нь элбэг байдаг хэмээн  сэтгүүлчдэд мэдээллээ.

Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд