Toshiba компани Токиогийн биржийн бүртгэлээс хасагджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ТОКИО, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /Reuters/. Японы хамгийн том
брэндийн нэг болох Toshiba
компани өнөөдөр буюу лхагва гарагт Токиогийн
биржийн бүртгэлээс
74 жилийн дараа хасагдлаа.
Тус корпорацыг хувийн
хөрөнгө оруулалттай н Japanese Industrial Partners (JIP) тэргүүтэй консорциум худалдан авч
байгаа бөгөөд түүний бүрэлдэхүүнд санхүүгийн үйлчилгээний Orix, Chubu Electric Power компани, чип
үйлдвэрлэгч Rohm компани багтжээ.
Гадаадын хөрөнгө оруулагчидтай удаан хугацаанд өрсөлдсөний эцэст цэнэг хураагуур, чип, цөмийн болон батлан хамгаалахын
тоног төхөөрөмж үйлдвэрлэгч тус компанийг 14 тэрбум доллароор Японы үндэсний компаниуд бүрэлдэхүүндээ авлаа.
"Шинэ хувьцаа эзэмшигчтэй болсноор шинэ ирээдүйд тэмүүлсэн томоохон алхмыг хийх болно. Тус компанийг эзэмшигч талуудын байнгын дэмжлэг, харилцан
ойлголцолд талархах болно " гэж Toshiba компани
мэдэгдэлдээ дурджээ.
Мягмар гарагт Toshiba-гийн хувьцааны ханш 4590 иен болж, өмнөх өдрийнхөөс
0.1 хувиар буурчээ.
Toshiba шинэ эздийн удирдлага дор ямар бүтцээр ажиллах нь тодорхойгүй байгаа хэдий ч үүрэгт ажилдаа үлдэж буй
Гүйцэтгэх захирал Таро Шимада өндөр өгөөж авчрах дижитал үйлчилгээний салбарт анхаарлаа хандуулах төлөвтэй байна.
Тус компанид
106 орчим мянган хүн ажилладаг бөгөөд үйл ажиллагааны зарим чиглэл нь үндэсний аюулгүй
байдалтай холбоотой тул Японы засгийн
газар үйл явцыг анхааралтай
ажиглах нь дамжиггүй.
Шинэ удирдлагын
баг буюу ТУЗ-д JIP-ийн дөрвөн
захирал, хөрөнгө оруулагч Orix, Chubu Electric компаниудаас тус бүр нэг хүн, мөн Toshiba-ийн үндсэн зээлдүүлэгч болох
Sumitomo Mitsui Financial Group-ийн
ахлах зөвлөх багтаж байна.