УДБЭТ-ын уран бүтээлчид БНСУ-ын тайзнаа "Кармен" дуурь тоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУДБЭТ-ын уран бүтээлчид БНСУ-ын Тэжун хотын дуурийн байгууллагатай хамтын ажиллагааны хүрээнд 4 дэх удаагаа хамтарсан тоглолтоо хийхээр тус улсыг зорив.
Энэ удаад гоцлол дуучин болон найрал дуучдаас бүрдсэн 45 хүний бүрэлдэхүүнтэй Ж. Бизе “Кармен” дуурийг БНСУ-ын Тэжун хотын дуурийн байгууллагын уран бүтээлчидтэй хамтран тус театрын тайзнаа ирэх сарын 06-09-ны хооронд тоглох юм.
Тоглолтын бэлтгэл ажлын хүрээнд БНСУ-ын Тэжун дуурийн байгууллагын хормейстер Рю Хан Пэл өнгөрсөн сард Монгол Улсад манай найрал дуучидтай хамтарсан сургуулилт хийсэн.
УДБЭТ-ын хамт олон 54 дэх тоглолтын улиралд гадаад харилцаа хамтын ажиллагааны томоохон ажлуудыг төлөвлөсний нэг нь тус тоглолт юм.
Дашрамд дурдахад, УДБЭТ-ын уран бүтээлчид 2014 оноос БНСУ-ын Тэжун хотын дуурийн байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар 11 удаагийн дуурь, концерт болон бусад тоглолтод амжилттай хамтран ажиллаж байна.
Ж.Болор