Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2023-12-25 09:25:14

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.


2023 оны 12 дугаар сарын 26-30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 27-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар, 28-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 28-д Алтайн салбар уулсаар, 29-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс,  голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -11...-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө -8...-13 градус, өдөртөө +3...-2 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө 0...-5 градус, бусад нутгаар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -6...-11 градус хүйтэн байх нь.

Холбоотой мэдээ