БАЯНХОНГОР: Түргэн тусламжийн автомашинуудыг хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-12-25 10:10:16

Баянхонгор, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Заг сум, Шаргалжуут тосгон Түргэн тусламжийн шинэ автомашинтай боллоо.


Эрүүл мэндийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Төсөв баталж эрх шилжүүлэх тухай” А/403 дугаар тушаал, аймгийн Онцгой комиссын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хурлын шийдвэрээр Заг сумын Эрүүл мэндийн төв, Шаргалжуут тосгоны Эрүүл мэндийн төвүүдэд УАЗ пургон түргэн тусламжийн автомашиныг нийлүүлжээ. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2023 оны долоодугаар сард нийлүүлсэн Nissan Patrol маркийн хүнд өвчтөн тээвэрлэх автомашиныг Богд сумын Эрүүл мэндийн төвд шилжүүлж, аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан, ЭМГ-ын дарга Н.Энхжаргал нар түлхүүрийг гардуулан өгөв.


Эрүүл мэндийн тусламжийн автомашинууд ашиглалтаас гарсан тус сумдын асуудлыг ийнхүү нэн яаралтай шийдвэрлэж,  хөдөөгийн ард иргэдэд эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх нөхцөлийг хангалаа.

Холбоотой мэдээ