СЭЛЭНГЭ: Мандал бүсийн шилдгийн шилдэг тоглогчоор сурагч Б.Баянмөнх тодорчээ

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2023-12-26 10:15:51

Сүхбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Сурагчдын авхаалж самбаа, хурд хүч, эв нэгдлийг тодотгосон ЕБС-2023” сурагчдын лигийн 2023 сагсан бөмбөгийн тэмцээн 2 сарын турш амжилттай үргэлжилж өнгөрсөн амралтын өдрүүдэд Мандал бүсийн шилдгүүд тодорлоо.

 

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын нэрэмжит энэхүү лигийн тэмцээний Мандал бүсийн аваргын алтан цомыг Мандал 4-р сургуулийн баг тамирчид хүртлээ.

 

Мөн Мандал 4-р сургуулийн сурагч Б.Баянмөнх ЕБС-2023” лигийн шилдгийн шилдэг тоглогчоор тодорсон байна.

 

Тэмцээний дэд байрт Мандал 3-р сургуулийн баг тамирчид, гутгаар байрт Баянгол ЕБС-ийн баг тамирчид шалгарч, тусгай байрт Мандал 1-р сургуулийн баг тамирчид оржээ.

 

Энэхүү “ЕБС-2023 Сагсан бөмбөгийн лигийн тэмцээнийг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулахад хамтран ажиллаж, тэмцээнийг амжилттай шүүн явуулсан Т.Ууганбаяр багш, Шилдэг шүүгчээр, баг хамт олноо амжилттай удирдан оролцсон Т.Ууганбаяр Шилдэг дасгалжуулагч болжээ.

 

Хурд хүч, авьяас чадвараараа бусдыгаа манлайлан, өөрийгөө дайчлан тоглосон Г.Ган-эрдэнэ, Д.Даваажаргал, Э.Эрдэнэбаяр, Э.Энхням, Ц.Цанлиг нар гарааны шилдэг тоглогчоор шалгарсан байна.