Аймгийн Засаг Даргын нэрэмжит хөл бөмбөгийн тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-09-26 13:50:37

Хэнтий аймгийн Засаг даргын нэрэмжит албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хоорондох хөл бөмбөгийн Цомын төлөөх тэмцээн энэ сарын 24-25-ны өдөр “Олимп цогцолбор”-т зохион байгуулагдлаа.

Тэмцээнд нийт 9 багийн 90 гаруй тамирчид оролцсоноос багийн нийт дүнгээр Д.Манлай ахлагчтай БТСГ-ын баг тэргүүн байр эзэлж алтан медаль шилжин явах цомын эзэн боллоо. Харин мөнгөн медалийн эзнээр Ч.Гангэрэл ахлагчтай “Хасар Тамир” ТББ-ын баг шалгарсан бол 3 дугаар байранд О.Нямсүрэн ахлагчтай Нийгмийн даатгалын баг хүрэл медалийн эзэд болжээ.

Мөн “Шилдэг хамгаалагч”-аар “Хасар Тамир” багийн ахлагч Ч.Гангэрэл шалгарч, “Шилдэг хаалгач”-аар БТСГ-ын тоглогч П.Хасбаатар, “Шилдэг довтлогч”-оор НД-ын багийн тамирчин А.Эрэмгийлхам нар шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар тус тус шагнууллаа.

 

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ