Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргаар Ж.Эрдэнэболдыг томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-09-26 14:25:24

Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргаар Цагдаагийн хурандаа Жамъянсэнгээгийн Эрдэнэболдыг томилов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд энэ сарын 21-ний өдрийн захирамжаар уг томилгоог баталгаажуулсан байна.

 Товч намтар:

- 1975 онд Улаанбаатар хотод төрсөн 
- 1983-1993 онд Нийслэлийн 45 дугаар дунд сургууль
- 1993-1997 онд Цагдаагийн дээд сургуулийн эрх зүйч мэргэжлээр
 - 2011-2013 онд АНУ-ын Режисийн их сургуулийг Кримнологийн шинжлэх ухааны магистраар тус тус төгссөн, орос англи хэлтэй.

Ажлын туршлага

- 1997-1998 онд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хэлтэст эдийн засгийн төлөөлөгч
- 1998-2002 онд Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн хэлтэст төлөөлөгч
- 2003-2007 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ахлах төлөөлөгч
- 2007-2011 онд Эрүүгийн цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн тасгийн дарга
- 2013 онд Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст чиглэлийн ахлах төлөөлөгчөөр
- 2014-2015 онд Цагдаагийн Ерөнхий Газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга
- 2015-2016 оны 04 дүгээр сар хүртэл Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга
-2016 оны 04 дүгээр сараас Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх ажил хариуцсан дэд даргаар ажиллаж байсан юм.

Б.Туул

Холбоотой мэдээ