Мальдив руу манай улсын иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчино

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-01-02 11:28:21

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Мальдив Улс руу манай улсын иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой боллоо.


Дели хотноо өнгөрсөн оны наймдугаар сарын 17-нд “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Мальдив Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан юм.


Ингэснээр уг хэлэлцээр энэ оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчлэх болж байна. 



Холбоотой мэдээ