Премьер Лигийг тэргүүлж буй ливерпүүлчүүд “Ньюкасл”-ыг буулгаж авлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-01-02 11:46:27

ЛИВЕРПҮҮЛ, 2024 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Шинэ оны эхний өдөр болсон Английн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний 20 дугаар тойргийн тоглолтод “Ливерпүүл” баг талбайдаа “Ньюкасл”-ыг 4:2 онооны харьцаатай хожлоо. Тоглолт “Энфилд” цэнгэлдэх хүрээлэнд болжээ.


“Ливерпүүл”-ээс Мохамед Салах (49, 86 дахь минут), Кёртис Жонс (74), Коди Гакпо (78) нар гоолдсон бол хожигдсон багаас Александр Исак (54), Свен Ботман (81) нар гоол оруулсан байна.


Тоглолтын 22 дахь минутад М.Салах торгуулийн цохилтыг алдсан бол 85 дахь минутад дахин торгуулийн цохилтоор гоол оруулсан байна. Египет довтлогч Английн аварга шалгаруулах тэмцээнд “Ливерпүүл”-ийн бүрэлдэхүүнд тоглохдоо 150, 151 дэх гоолуудаа оруулжээ.


Тоглолтын эхний хагаст шүүгчид дүрс бичлэгийг нягтлан үзсэний дараа “Ливерпүүл”, “Ньюкасл”-ын гоолуудыг отон тоглолтын үеэр оруулсныг тогтоосон байна.


"Ливерпүүл" Английн Премьер Лигт 13 тоглолт дараалан (8 хожил, 5 тэнцээ) хожигдолгүй явж байна. Тус баг 45 оноо авч, хүснэгтийн тэргүүнд бичигдэж байгаа бол “Ньюкасл” баг гурав дараалан хожигдсоноор есдүгээрт /29 оноо/ жагсаж байна.


Дараагийн тойрогт “Ливерпүүл” баг “Борнмут”-тай нэгдүгээр сарын 21-нд талбайд нь зочлон тоглоно. Харин “Ньюкасл” нэгдүгээр сарын 13-нд “Манчестер Сити”-г талбайдаа хүлээж авна.

Холбоотой мэдээ