Хятадад шинэ жилийн баярын өдрүүдээр 135 сая хүн дотооддоо аялжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2024-01-03 11:03:43

БЭЭЖИН, 2024 оны нэгдүгээр сарын 3 /Xinhua/. 2023 оны 12 дугаар сарын 30-наас 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжилсэн шинэ жилийн баярын гурав хоногийн амралтаар Хятадын 135 сая дотоодын жуулчин аяллаа гэж Соёл, аялал жуулчлалын яамны мэдээнд дурджээ.


Тус яамны мэдээлснээр энэ үзүүлэлт өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 155.3 хувиар, 2019 оны түвшнээс  9.4 хувиар өссөн байна.


Шинэ жилийн гурав хоногийн амралтаар дотоодын аялал жуулчлалын орлого 79 тэрбум 730 сая юань буюу 11 тэрбум 270 сая ам.доллар давж, өмнөх оны мөн үеийнхээс 200 гаруй хувиар, 2019 оны амралтын үетэй харьцуулахад 5.6 хувиар нэмэгджээ.


Шинэ жилийн баяраар мөс, цасны аялал жуулчлалыг зорьсон хүмүүсийн тоо өссөн байна. Өвлийн аяллын захиалга өмнөх оны мөн үеэс 126 хувиар нэмэгдэж, Харбин, Чанчунь, Өрөмч, Жанчхүү хотууд мөс, цасны аялалд хамгийн олон жуулчин татсан газар болжээ. Түүнчлэн Гуандун, Жэжян, Шанхай хотуудад мөс, цасны аялал жуулчлал нэмэгдэж байгаа юм. Учир нь эдгээр том хотод битүү цэнгэлдэх хүрээлэн байгуулж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж байна.                                


Холбоотой мэдээ