Үнэт цаасны арилжаанд 19 компани оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-09-26 17:17:48

Өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар “I” “II” болон “III”  ангилалд бүртгэлтэй 19 хувьцаат компанийн нийт 22,796 ширхэг хувьцаа арилжсан байна.

Мөн 1,008 ширхэг ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар арилжиж нийт 113 сая 650 750 төгрөгийн гүйлгээ хийжээ. Мөн өдөр "MSE ALL" индекс 820.67 нэгж болж 0.80 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 375 тэрбум 637 сая 374 410 төгрөг болсон байна.

Б.Заяа 

Холбоотой мэдээ