Төвбанк 353 тэрбум төгрөгийн ТБҮЦ арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-09-26 17:20:18

Монголбанк 1 долоо хоногтой 353 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 15.0 хувь ЖДХ-ээр арилжааллаа.

Ингэснээр өнөөдрийн байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 733.1 тэрбум төгрөг болжээ. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг.

 Б.Заяа

Холбоотой мэдээ