Малчид мал, махны явуулын худалдаа зохион байгуулах хүсэлт тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2024-01-07 14:37:12

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Архангай, Завхан, Баянхонгор зэрэг зарим аймгийн малчид мал, мах борлуулах явуулын худалдаа явуулах талаар салбарын яаманд хандан хүсэлт тавиад байна.

Малчид бэлдсэн махаа борлуулж худалдсанаар хахир өвлийн хүйтэнд нэн шаардлагатай байгаа өвс тэжээл авах, бэлэн мөнгөтэй болох хүсэлтэй байна. Учир нь ирэх хавар цаг агаарын байдал улам хүндрэх төлөвтэй хэмээн үзэж байна.


Малчид малаа нядалж эргэлтэд оруулах хүсэлтэй байгаа ч төв суурин газар явж борлуулж чадахгүй байгаагаа хэлж байна. Тиймээс зохион байгуулалттайгаар малчдын хотноос шууд борлуулалт хийх хүсэлтийг аймгийн удирдлага, аймаг, орон нутгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрууд болон тухайн аймгаас нэр дэвшин сонгогдсон, тойргийнхоо УИХ-ын гишүүдэд хандан ХХААХҮЯ-нд тавиад байна.


Хүсэлт гаргасан аймгууд нь цас зудын хүнд байдалд байгаа юм. Архангай аймгийн зарим суманд нийт малынхаа 60 хувийг нядалгаанд оруулаад байгаа бол Баянхонгор аймгт 600 мянган малыг нядалж хүнсэнд бэлтгээд байна. 

Холбоотой мэдээ