БАЯН-ӨЛГИЙ: Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-01-11 12:39:09

Өлгий, 2024 оны нэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Авлигатай тэмцэх газар хамтран “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаарх эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалт"-ыг Өлгий хотод өнөөдөр зохион байгуулж байна.


Сургалтад аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний хэлтэс, агентлагуудын болон  сумдын удирдлагууд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдах албан тушаалтнууд, байгууллагуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудыг хамруулж байгаа.


Сургалтыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан Б.Тэрбиш, Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн ахлах ажилтан Ц.Баасандэлгэр нар удирдан явуулж, авлигын эсрэг хууль тогтоомж, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  чиглэлээр мэдээлэл өгч байна.  

Холбоотой мэдээ