ДОРНОГОВЬ: Нийт нутгаар цас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-01-18 12:11:19

Сайншанд, 2024 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Энэ оны нэгдүгээр сарын 19-нд Дорноговь аймгийн нийт нутгаар  цас орох төлөвтэй байна.

Аймгийн Ус цаг уур, Орчны шинжилгээний төвөөс  гаргасан мэдээллээс үзэхэд нэгдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө нийт нутгаар, 20-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга, явган шуурга шуурах аж.  Цасны хэмжээ их, үргэлжлэх хугацаа урт бөгөөд нийт нутгаар хүйтний эрч чангарах юм.

Мэргэжлийн байгууллагаас гаргасан мэдээ мэдээлэл, өгсөн зөвлөмж зааврыг тогтмол харж, болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг иргэд, малчдад анхаарууллаа. Энэ өвөл Дорноговь аймагт дөрвөөс таван удаагийн цас орсноос үүдэж зарим суманд өвөлжилт хүндрээд байна.  

Холбоотой мэдээ