Tesla 200 мянга орчим машинаа эргүүлэн татна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН, 2024
оны нэгдүгээр сарын 27 /CNBC/. Америкийн автомашин үйлдвэрлэгч Tesla компани арын камерын доголдолтой холбоотой шалтгаанаар 200 мянга орчим автомашинаа эргүүлэн
татахаар болжээ.
Энэхүү шийдвэр
нь арын камерын дүрсийг харуулахад
саад болж буй “програм хангамжийн тогтворгүй байдал”-тай холбоотой гэж АНУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын
үндэсний газар /NHTSA/ баасан
гарагт мэдэгдлээ.
Эргүүлэн татах машинуудад
бүрэн автомат жолоодлогын системээр
тоноглогдсон 2023 оны S, X, Y загварын автомашинууд багтаж байна.
Өнгөрсөн 12
дугаар сард Tesla автомат
жолоодлогын горимыг ашиглах үед жолооч нарын анхаарлыг сулруулж
болзошгүй системтэй холбоотойгоор
хоёр сая гаруй автомашинаа
эргүүлэн татах шийдвэрийг гаргаж
байв.