Баянзүрх дүүргийн шүүхийн сул орон тоонд шүүгч шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-09-28 14:40:41

Нийслэлийн БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан байна.

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн даргын энэ сарын 15-ны өдрийн 115 дугаартай “Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлах тухай” тушаалаар тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нэг  шүүгчийн сул орон тоонд шүүгч сонгон шалгаруулна. Шүүгчид нэр дэвшигчийн материалыг  10 дугаар сарын 10-ны өдрийн 09 цаг 00 минутаас 10 дугаар сарын 14-ний өдрийн 17 цаг 00 минут хүртэлх хугацаанд хүлээн авах юм. Нэр дэвшигчдээс шалгалт авах, үнэлгээ өгөх ажлыг 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хийнэ. Сонгон шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг
http://bsch-districtcriminalcourt.gov.mn//main/1646--.html сайтаас авна уу гэж ШЕЗ-ийн Шүүхийн мэргэшлийн хорооноос мэдээллээ.
 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ