Малчид 20 мянга гаруй толгой мал худалдах захиалга өгчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-01-31 09:14:13

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. УОК-ын шуурхай штаб, ХХААХҮЯ мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуй нэгжүүдтэй хамтран өвөлжилт хүндэрсэн Сүхбаатар, Дорнод аймгийн зарим сумаас мал худалдан авч байна.


Тухайн аймгуудын тодорхой цэгт хоёрдугаар сарын 2 хүртэл малчдаас дундын зуучлалгүй, амьд мал худалдан авч байна. Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түмэнцогт, Сүхбаатар, Эрдэнэцагаан сумын 100 малчин өрхөөс 20100 толгой мал худалдах захиалгаа Хөдөө аж ахуйн биржэд өгчээ. Хөдөө аж ахуйн биржэд урьдчилан мал зарах захиалга өгсөн малчдын мал худалдан авахын зэрэгцээ мал ачих цэгүүдийн цасанд боогдсон замыг чөлөөлөх, өвс, тэжээл, түлш шатахууны тээвэрлэлтийг саадгүй хүргэн, малыг нь тээвэрлэж байгааг ХХААХҮЯ мэдээллээ.


Түүнчлэн, Сүхбаатар аймгийн 9 сум төмөр зуд, 4 сум цагаан зудтай байна. Өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд 60 мянган боодол өвс нэмж бүрдүүлээд байгаа аж.

 

 

Холбоотой мэдээ