Өнгөрсөн сард 936 сая ам.долларын бараа импортолжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2024-02-08 10:00:33

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Манай улс өнгөрсөн сард нийт 936 сая ам.долларын бараа, түүхий эд хилээр оруулсан нь 2023 оны мөн үеийнхээс 248 сая ам.доллароор буюу 36.0 хувиар нэмэгджээ.


Импортоор нийлүүлсэн барааны 97.2 хувийг валютын төлбөртэй худалдаа, 0.5 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн, 0.5 хувийг гадаадын тусламжийн, 1.2 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн, 0.6 хувийг төлбөрт зориулсан бараа эзэлж байна.



Нийлүүлсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж, эд анги, цахилгаан хэрэгсэл, сэлбэг 170.5 сая ам.доллар буюу 18.2, эрдэс бүтээгдэхүүн 221.9 сая ам.доллар буюу 23.7, мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 99.6 сая ам.доллар буюу 14.5, авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 249 сая ам.доллар буюу 26.6, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн 55 сая ам.доллар буюу 5.9, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 40.9 сая ам. доллар буюу 4.4 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 86.3 хувь ногдож байгаа аж. 





Холбоотой мэдээ