ХОВД: Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг зөвлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Буянт голын мөсний зузаан одоогоор 85 см, Булган голынх 88 см байна.
Харин Ховд голын мөс 63 см зузаан байгаа бол Хар-Ус нуурынх 81 см байгаа юм.
Сүүлийн өдрүүдэд гол, нуурын мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, автомашин зорчиход аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа. Иймээс иргэд сар шинийн өдрүүдэд гол, нуурын мөсөн дээгүүр зам товчлох, цаг хожих зэргээр тээвэрлэлт хийхгүй байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө. Мөн жолооч нарыг баталгаатай зам, гарцаар зорчиж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.