ДОРНОГОВЬ: Аймгийн засаг дарга хамтран ажиллах гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-02-09 15:38:47

Сайншанд, 2024 оны хоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал байгууллагуудын дарга нартай хамтран ажиллах гэрээ байгууллаа.


Гэрээнд Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хуулийг удирдлага болгон Монгол Улсын хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулах, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг чанартай гүйцэтгэх, төрийн үйлчилгээ, үйл ажиллагааны үр дүн, бүтээмжийг нэмэгдүүлж, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх зэрэг олон асуудлыг тусгажээ.


Мөн хамтран ажиллах гэрээгээр байгууллагуудын ажлыг жилийн дараа дүгнэж, сайн ажилласан байгууллагыг шагнаж урамшуулдаг уламжлалтай.  

Холбоотой мэдээ