Хоошёорюү С.Бямбасүрэн озэки цолны найраа хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-13 09:54:32

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сүмо бөхийн озэки Хоошёорюү С.Бямбасүрэн Японы Токио хотод озэки цолныхоо найрыг хийжээ.


Баярт сүмогийн холбооны тэргүүн Хаккакү ояката, ёкозүна Тэрүнофүжи, озэки Такакэйшёо, Киришима, Котоновака тэргүүтэй 850 зочин ирсэн аж.


Хоошёорюү “Ирсэн зочдодоо баярлалаа. Маргаашаас эхлэн озэки цолтны хувиар өмнөхөөсөө илүү бэлтгэл хийж, ёкозүна болохын төлөө зүтгэх болно” гэв. Тэрбээр озэки болсноос хойш хагас жилийн дараа найраа хийж байгаа нь энэ юм. 



Холбоотой мэдээ