Өсвөрийн жүдочид Италид хоёр удаа төрийн дууллаа эгшиглүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-13 10:49:05

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Италийн Фоллоника хотод болсон Европын өсвөрийн цомын тэмцээнд Монголын жүдочид хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ.


Тодруулбал, эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд “Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийн тамирчин, “Мон-Алтиус” ахлах сургуулийн 11А ангийн сурагч Б.Бат-Энэрэл, эмэгтэйчүүдийн 48 кг-д “Женко” клуб, Үндэсний шигшээ багийн тамирчин Ж.Анударь нар алтан медаль хүртэж төрийн дууллаа Италид хоёр удаа эгшиглүүлэв.


Үүнээс гадна эмэгтэйчүүдийн 57 кг-д “Гүрү” дэвжээний тамирчин Т.Ариунзаяа мөнгө, эрэгтэйчүүдийн 73 кг-д “Шинэ бадрах” дэвжээний тамирчин Б.Шинэтулга нар хүрэл медалиар энгэрээ мялаажээ. Харин 57 кг-д “Виннер” клубийн М.Цэндбазар, 63 кг-д “Гүрү” дэвжээний Х.Маралмаа шагналт 5-р байрт шалгарлаа.







Холбоотой мэдээ