ХӨВСГӨЛ: Өөрийн уншсан сонирхолтой номоо солилцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-02-14 15:52:51

Мөрөн, 2024 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Олон улсын ном бэлэглэх өдөр өнөөдөр тохиож байна. 


Энэ өдрийг 2012 оноос эхлэн 40 гаруй улсад тэмдэглэж байна. 


Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангийн дэргэдэх Залуучуудын зөвлөлөөс олон улсын ном бэлэглэх өдрийг тохиолдуулан өөрийн уншсан, хамгийн сонирхолтой номоо бэлэглэж, номын тухай яриа өрнүүллээ.




Хөвсгөл аймгийн Нийтийн номын санг 1944 онд анх нэг орон тоотойгоор аймгийн клубийн дэргэд байгуулж байсан бол эдүгээ 16 орон тоотой, 140 гаруй уншигч хүлээн авах 3 уншлагын танхимтай, монгол, англи, орос болон бусад хэлний 60 гаруй мянган номын фондтой Номын сан мэдээллийн төв болон өргөжиж үйл ажиллагаагаа явуулж байна.


Нийтийн номын сангийн хамт олон номын баярыг угтан тэргүүний хурдан уншигч шалгаруулах, номын ертөнц уншигчийн номын тэмдэглэлийн үзэсгэлэн, бийр, хулсан үзгийн бичвэрийн үйлчилгээ, чөлөөт уншлага, номын үзэсгэлэн, хуучин номын худалдаа зэргийг зохион байгуулна.


Өнгөрсөн жил нийт 5000 хүүхэд, залууст хүрч үйлчилжээ.

 

Холбоотой мэдээ