ХӨВСГӨЛ: Иргэд шинжилгээний хариуг киоск машинаас авч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-02-14 16:18:10

Мөрөн, 2024 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй шуурхай хүргэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.


Энэ хүрээнд Нэгдсэн эмнэлгийн нэг давхар буюу шилэн зааланд автомат киоск машиныг 24 цагаар ажиллуулж эхэлжээ.


Иргэд тус машинаас бүх төрлийн шинжилгээний хариу хэвлэж авах, эмчид үзүүлэх цагийг өөрөө сонгож авах боломжтой болжээ.


Өөрөөр хэлбэл эмчид үзүүлэх гэж өглөө эрт дараалал үүсгэн зогсох, шинжилгээний хариу авах гэж хүлээх шаардлагагүй болсонд иргэд талархаж байлаа.

 

Холбоотой мэдээ