Богд хааны ордон музейд нэг өдрийн Цагаан дара эх бүтээж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-02-17 12:59:29

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Богд хааны ордон музей XVII жарны Хилэнт эх хэмээх модон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн найманд  уламжлал ёсоор нэг өдрийн Цагаан дара эх бүтээх ёслолоо наран мандах цагаас эхлүүлээд байна.  


Монголын сүүлчийн хаан VIII богд Жавзандамба хутагтын үед сар бүрийн шинийн найманд анхдугаар богд Өндөр гэгээн Занабазар /1635-1723/-ын загвараар нэг өдөрт Цагаан дарь эх бүтээдэг байсан уламжлалтай байжээ. Нягтлан үзвээс бурханч болох лам нар уг уламжлалт зан үйлийн дагууд нар мандахаас наран жаргах хүртэлх хугацаанд Цагаан дара эх шүтээнийг бүтээж байж сая бурханч болдог учиртай байсан хэмээх нь бий.  







Холбоотой мэдээ