Монгол Улсаа төлөөлсөн ах, дүүс медалийн тавцанд зогслоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-18 17:54:05

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Олон улсын уулчдын холбооноос эрхлэн Канадын Эдмонтон хотод Мөсөнд авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.


Тус тэмцээнд манай тамирчид амжилттай оролцоод эх орондоо ирэх гэж байна. Тодруулбал, мөсөнд авиралтын ДАШТ-ээс Монголын тамирчид анх удаа мөнгө, хүрэл медаль хүртсэн бахдам амжилт үзүүллээ.


Монгол Улсаа төлөөлж оролцсон олон улсын хэмжээний мастер Н.Хэрлэн мөнгөн медалиар энгэрээ мялаасан бол түүний төрсөн дүү спортын мастер Н.Сэлэнгэ хүрэл медаль хүртлээ. Ингэснээр ах, дүү хоёр мөсөнд авиралтын ДАШТ-д медалийн тавцанд зогссон анхны тохиолдлын нэг болов.


Мөн олон улсын хэмжээний мастер Ч.Мандахбаяр нь гурван тэмцээний нийлбэр дүнгээр 2024 оны мөсөнд авиралтын хурдны төрлийн дэлхийн чансааг тэргүүлэгчээр тодорсон юм.  Монголын баг тамирчид Мөсөнд авиралтын ДАШТ-нд ийнхүү багаараа тэргүүн байрт шалгарчээ.












Холбоотой мэдээ